2012-01-11
Кока-Кола компани 60 хэрэглэгчээ саятан болголоо

2011 оны 11 сарын 1-ээс эхлэн зохион байгуулагдсан “Өдөр бүр саятан” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өдөр бүр нэг хэрэглэгч, нийт 60 хэрэглэгчээ саятан болголоо. Хэрэглэгчид Кока-Кола, Фанта, Спрайт брэндийн хуванцар савлагаатай ундаануудын бөглөөн доторх кодыг 135555 тусгай дугаарт илгээх буюу icoke.mn вэб сайтад оруулан хөтөлбөрт хамрагдаж байсан юм. Саятны тохиролыг орой бүр Монголын Үндэсний Боловсрол суваг телевизээр шууд дамжуулж байсан. Та ч мөн адил хөтөлбөрт хамрагдан орой бүр шууд нэвтрүүлгээ үзэн догдлон суусан гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрийн азтанаар Улаанбаатар хотын төдийгүй Дархан, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Говь-Алтай гэхчилэн хөдөө орон нутгийн хэрэглэгчид ч мөн тодорч сая төгрөгийн эзэд болсон юм. Энэхүү хөтөлбөрт 3-хан сартай бяцхан охиноос авахуулаад 70 дөхсөн буурлууд маань хүртэл оролцож саятанаар тодорсон билээ. Хөтөлбөрт хамрагдсан Кока-Кола ундааг уух дуртай бүх хэрэглэгчиддээ болон азтай одтой 60 саятандаа баярласан талархсанаа илэрхийлье. Дашрамд дурдахад, өнгөрөгч 2011 он М-Си-Эс Кока-Кола компаний 10 жилийн ой, Кока-Кола брэндийн 125 жилийн ой давхар тохиосноороо онцлог жил байлаа. Энэхүү баярт ойн хүрээнд “Туулай жилийн хүсэл”, “125 оргилуун хүсэл”, зэрэг томоохон арга хэмжээнүүд явуулж байсан бөгөөд 2012 онд ч мөн хэрэглэгч олноо баярлуулах олон сонирхолтой хөтөлбөрүүдийг зохион байгуулах тул та бүхэн идэвхтэй оролцоорой. Кока-Колагийн бэлгийн цуваа үргэлжилсээр байгаа шүү.
Бичсэн: Orgio | цаг: 20:21 | Мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax