2012-01-11 , бичсэн: Orgio төрөл: Зөвөлгөө

Эр хүний хамгийн гол хоёр чимэг нь хүч чадал ба ухаан юм. Харин энэ хоёрын аль нь илүү чухал болох тал дээр дүн шинжилгээ хийв. Юуны өмнө хүч чадалтай эр, ухаантай эр хоёрын аль нь бүсгүйн харцыг түргэн булаах талаар судалжээ. Ханхар цээж, цамцан дороос товойх булчин шөрмөс нь эмэгтэй хүний харцыг шууд татдаг нь батлагдав. Харин ухаалаг эр эмэгтэй хүнтэй ойр танилцахаас нааш ухаантай гэдгээ батлах боломж тун бага байдаг тул энэ тал дээр хүч чадал ялжээ. Хүч чадал ба ухааны төрөлхийн чанарын тал дээр мөн уралдуулав. Хамгийн сул дорой хүүхэд ч байнга дасгал сургууль хийвэл супер эр болж чаддаг ...