2012-01-11
ҮЗХ -ийн хурлын явцаас ...

АН-ын даргыг солих талаарх гишүүд хөндлөө : Хуралдаанд оролцож байгаа ҮЗХ-ны гишүүд санал бодлоо илэрхийлж байгаа бөгөөд Дундговь аймгийн ҮЗХ-ны гишүүн Ж.Равдандорж ҮЗХ-ны хуралдаанд тогтоолын төсөл уншиж танилцууллаа. Тэрбээр Хамтарсан Засгийн газраас гарах намын даргын энэ шийдвэр хууль бус, намын гишүүдтэй ярилцаагүй, бие даан ганцаараа гаргасан учраас намын дарга Н.Алтанхуяг хууль бус үйлдлэл хийсэн.Тиймээс АН-ын их хурлыг хуралдуулж, намын даргыг солих асуудлыг хэлэлцэж өгнө үү хэмээн мэдэгдлээ. Мөн нам гэдэг зүйл байхгүй болсон. “Монгол хүн-2020” гэж намынхныгаа мөнгөөр зодсон цугларалт болж байсан. Дараа нь бөөн архидалт болж байсныг “Эдийн засгийн хувьсгал” гэж нэрлээд байгаа юм уу. Өнгөрсөн хугацаанд нам гэж байгаагүй гэх зэргээр шүүмжиллээ. Мөн Н.Алтанхуягын даргын талаар таагүй олон яриа хурал дээр гарсанаар хурлыг хаалттай явуулах болов. Тухайлбал Н.Алтанхуяг даргыг намыг дангаараа толгойлж , хэт их баяжиж, авилгалд автагдсан гэж шүүмжилж байв. УИХ-ын гишүүн Ж.Бямбацогт АН-ын хурлаас хөөгдөж гарлаа: АН-ын ҮЗХ-ны хуралд гишүүн биш хүмүүс мандат авч орлоо хэмээн намын гишүүд хоорондоо үзэл бодол зөрж байсан. Гэтэл хуралдаанд бүр эсрэг намын нөхөр оролцож, хуралд сууж байсан гэнэ. МАН-аас УИХ-д нэр дэвшсэн Ж.Бямбацогт гтшүүн АН-ын ҮЗХ-ны хуралд сууж байгаад хөөгдөж гарсан байна. Тэрбээр хамгийн арын суудалд нуугдан сууж байсан ч АН-ын дарга олж хараад “тэр хойно МАН-ын гишүүн Ж.Бямбацогт сууж байна” хэмээн илрүүлж түүнийг гаргажээ. Гишүүний хувьд энэ хурал яагаад сонирхлыг нь татсан, ямар учраас хөөгдөхөө мэдсээр байж хуралд сууж байсан нь таамаглашгүй. АН-ын гишүүд энэ байдалд бухимдаж бараг л түүнийг намын даалгавараар орж ирсэн тагнуул гэж хардах нь холгүй байна. Х.Баттулга сайд хатуухан үгээр намаа буруутгав :ЗТБХБ-ын сайд Х.Баттулга илтгэл тавих даа “Энэ индэр дээрээс социалист нийгмийнх шиг илтгэлүүд үргэлжилж байна. Би ийм зүйл ярихгүй.Энэ Хамтарсан Засгийн газрыг байгуулахад бид олон ажил хийхээр төлөвлөж байсан. Гэвч сүүлийн хоёр жилд ийм байж чадаагүй Засгийн газарт АН-ын байсан хугацааны ажлыг уянгын халилаар дүүргэх ёсгүй гэлээ. “Засгийн газрын ажлын гүйцэтгэл 82 хувьтай байна гэдэг нь “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэдэг дуу шиг байна” гээд, Ц.Нямдорж сайд “Чиний төмөр зам барихыг харна аа” гэж занадаг байсан, мөн Засгийн газрын хамгийн гайгүй хөтөлбөр болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг ярьж байхад энэ компани нь Женкогийнх гээд энэ хөтөлбөрийг гацаачихсан зэрэг олон ноцтой асуудлыг хөндөж, ҮЗХ-ны хуралдаанд ҮЗХ-ны гишүүн бус хүмүүсийг оруулж, мандат өгсөн зэргийг шүүмжиллээ С.Ламбаа сайдын тайлан олныг гайхшруулав : Эрүүл мэндийн сайд С.Ламбаа монголчуудын дундаж наслалтыг уртасгаж, хүүхдийн эндэгдлийг буруулсан тухайгаа тайлан тавилаа.Мөн спортын олон амжилт гаргахад С.Ламбаа сайд чухал үүрэг гүйцэтгэсэн тухайгаа дурьдлаа. Ц.Оюунгэрэлийн шүүмж : Миний бие муу байгаа тул тооллогын комисст орохоос татгалзаж өөрийнхөө оронд Нарантуяаг оруулахыг зөвлөж байна. Бид цөөнхийн саналаар хурлын тэргүүлэгчдийг сонгочихлоо. Нам доторхи саналаа тоолж чадахгүй байж бид яаж улс орон даяар явагдах сонгуулийг бид яаж тоолж, шударга сонгууль явуулах юм бэ. Гишүүдээ үг хэлүүлэхгүй ийм байж болохгүй. Намынхаа дүрмийг мөрдөөч гэв. ҮЗХ хаалттай хурлаа дахин дахин хаалттай, нээлттэй болгосоор : Өнөөдрийн турш хэдэнтээ нээх хаах дээрээ тулсан ҮЗХ-ны хуралдааныг дахиад л хаалттай хийхээр болов. Дотоод уур амьсгал ширүүсч, Н.Алтанхуяг даргын нэр дээр шүүмжлэл хэлэх гишүүн олширч, намын дотод асуудлууд ч задарч эхэлсэн тул хурлын тэргүүлэгчид ийм шийдвэр гаргахад хүрэв.
Бичсэн: Orgio | цаг: 20:34 | Хобби
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax