2012-01-11
Э.Бадар-Ууганы тактик

Бээжингийн олимпоос хойш боксын хорхойтнуудын хүсэн хүлээсэн мөч ирж олимпийн аварга Энхбатын Бадар-Ууганы гэмтэл эдгэрч рингэндээ эргэн ирээд байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Казахстаны Павлодар хотноо зохиогдсон олон улсын тэмцээнээс өрсөлдөгчөө илт давуу буулган авч төвөггүйхэн түрүүлсэн билээ. Боксчид Казахтаны шигшээ багийнхантай бэлтгэл хийж Караганда хотноо эхлэх тэмцээнд бас дахин хүч сорих юм байна. Шигшээ багийнхан ялангуяа Э.Бадар-Ууганы хувьд Казахстанд “хайр зарлаад” байгаа нь цаанаа учиртай.Учир нь, Лондонгийн олимпийн эрх огт аваагүй Азийн тивийн Киргизстан, Иордан, Сири, Тайвань, БНАСАУ, Индонез, Малайз, Ирак, Вьетнам, Катар, Пакистан, Афганистан, Туркменистан зэрэг орны ширэн бээлийтнүүд 25 эрхийн төлөө дөрөвдүгээр сарын эхээр Казахстаны Астанад “болзсон”. Э.Бадар-Ууганы жинд зургаахан олимпийн эрх үлдээд байгаа тул Астанад гол анхаарлаа хандуулж байгаа. Иймд шигшээ багийн дасгалжуулагч нарын зүгээс Казахстаны зохиогдох тэмцээнүүдийг алгасахгүйгээр боксчдоо оролцуулж, хамтарсан бэлтгэл хийлгэж байгаа аж. Б.Ирээдүй
Бичсэн: Orgio | цаг: 20:29 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax