2012-01-11
Элтон Жон Жастиныг хүсэв
Домогт дуучин, хөгжимчин Элтон Жоны туулж өнгөрүүлсэн амьдралын тухай өгүүлэх нэгэн шинэ кино тун удахгүй мэндлэхээр болсон байна. Стиль, имиджээрээ бусдаас үргэлж онцгой байж, төрөлхийн авьяас, давтагдашгүй хоолойгоороо өөрийн хэм хэмжээгээ тогтоож ирсэн тэрээр тус намтарчилсан бүтээлийнхээ гол дүрд дуучин Жастин Тимберлэйкийн тоглуулахыг хүсчээ.
Элтон Жон өөрийнх нь дүрийг дэлгэцнээ амилуулах боломжтой нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргасан бөгөөд тус жагсаалтын хамгийн эхэнд дуучин Жастин Тимберлэйкийн нэр байсан байна. Түүнээс тэр олон хүн дундаас яагаад заавал Жастиныг сонгохоор болсныг тодруулахад, Британий домогт ханхүү “Жастин миний “Rocket Man” дууны клипэнд маш чадварлаг тоглож байсан удаатай. Түүнийг миний дүрд яг тохирно гэж би бодож байна” хэмээн хариулжээ.
Тэрээр кино хэзээ гарах талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй хэдий ч, тун удахгүй үзэгч олны хүртээл болгож бэлэг барихаа амласан байна. Намтарчилсан бүтээлийн зохиолыг Английн алдарт дэлгэцийн бүтээл “Билли Эллиот” киноны зохиолч Ли Холл бичжээ. Киноны багийнхан уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан ороод байгаа бөгөөд одоо
чансаалаг уран бүтээлчийн дүрийг Жастин Тимберлэйк хэр чадварлаг бүтээхийг харах л үлдлээ.



сэтгүүлч, орчуулагч О.Удвал
unenmn

Бичсэн: Orgio | цаг: 11:11 | Чөлөөт цаг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax